Компьютер хэрхэн форматлах вэ ?

Үйлдлийн системтэй CD /DVD /Flash аа компьютертоо хийгээд компьютер ээ рестарт хийнэ
алхам 2
Компьютерээ асаж байх үед boot option руу орж (Ингэхдээ асах үеийн дэлгэц дээр дарна уу гэсэн товчийг дарна . Ихэнхи компьютерт del f2 эсвэл esc байдаг) CD /DVD /Flash аа заан өгнө . Үүнээс цааш үйлдлийн систем болгонд өөр байх тул видео оруулав .
Компьютер форматлахад шаардлагатай зүйлс:
1т Суулгах гэж буй үйлдлийн системийг суулгасан DVD эсвэл флаш (Энэ удаа windows 7 г жишээн дээр авах болно)
2т Форматласны дараа суулгах програм болон драйвэрууд (Эдгээрийг форматласны дараа интернэтээс татаж болох боловч зөөврийн төхөөрөмжинд суулгачихсан нь зүгээр байдаг)
Нүүр хуудас
Танилцуулга
Мэдээлэл
Ил тод байдал
Хууль, эрх зүй
Арга зүй
ЭЕШ
Компьютерээ Windows 7-оор форматлах бүрэн хэмжээний хичээл
2013 оны 02-р сарын 22, Нийтэлсэн Ц.Ариунболд
Windows 7 суулгах заавар
Windows 7 суулгахад танд DVD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows
7-гийн boot-тэй DVD байх ёстой.
Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж
нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү
орохын тулд компьютераа асаж байх явцад нь DEL эсвэл F2 товчийг хэд хэд
дарахад болно доо бараг, гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр
өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup
руугаа ордог байж магадгүй, таны РС-ийг би таашгүй учраас надаас биш
google-ээс асуусан нь дээр байх.
Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх
хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй
юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч
байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч
болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь
тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй
юм.
BIOS Setup Utility дотор Boot гэсэн цэснээс Boot Device Priority гэснийг
нь сонгоно.
1st Boot Device гэснийг нь CDROM болго.
Exit цэснээс Exit Saving Changes гэж сонгоод Тохиргоог хадгалаад гарах
уу гэж асуухаар нь ОК гэж гарна.
Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн
бол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж
DVD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж
цааш үргэлжлүүлнэ.
(Би бол SPACE BAR дарах дуртай энэ үед)
Хэрэв DVD-нээс систем уншиж эхэлсэн бол доорхи дэлгэц гарна.
За ингээд суулгах хэл болон хэрэглэх хэл зэргийг асуусан сонголт гарч
ирнэ, англиараа байж байсан нь дээр дээ.
Хэл сонгочихоод Next товчийг дарж гарч ирсэн цонхноос Install now
гэснийг дарж үргэлжлүүлнэ.
РС чинь 32 битийнх бол x86, 64 битийнх бол x64 гэснийг нь сонго.
Мэдэхгүй байвал х86 гэдгийг нь сонгочихсон нь шулуун дөө.
Программыг хэрэглэх гэрээг зөвшөөрөх талаар асуухаар нь I accept the
license terms гэснийг нь сонгоод Next.
Суулгах горимын алиныг нь сонгох талаар асуухаар нь сонголтоо хийнэ.
Upgrade нь болохоор хуучин хэрэглэж байсан Windows XP эсвэл Vista
дээрээ байгаа файл, тохиргоо гэх мэтийн юмаа авч үлдээд дарж суулгана
гэж байгаа юм. Шинээр суулгах үедээ хуучин файлуудаа өөр хатуу диск,
флаш, бусад хадгалах төхөөрөмжид хуулж авчихаад Custom эсвэл Fresh
гэснээр нь суулгасан нь дээр байдаг юм аа. Custom гэснээр нь ороод явсан
нь зүгээр.
Чухал хэсэгт орж ирлээ. Хатуу дискний зохион байгуулалтыг өөрчлөхтэй
холбоотой. Манай жишээн дээр Disk 0 буюу нэг хатуу диск, Partition 1 ба
Partition 2 гэсэн хоёр хуваасан 30GB диск байна. Үүнийг бүтнээр нь
ашиглах хүсэлтэй байгаа учраас 2 partition-оо нэг нэгээр нь сонгож
Delete гэж устгалаа. (Дахин анхааруулахад өөрийнхөө хуучин файлуудаа D:
дискэн дээр хадгалдаг түүнийгээ устгачихуузай. Устгахгүйн тулд
Partition-уудаа нэгтгэхгүйгээр зөвхөн C: дискээ сонгож түүн дээрээ
суулгаарай. Үүний тулд улаанаар бичсэн тайлбаруудыг алгасаж хийгээрэй)
Чухал хэрэгтэй мэдээлэл болон үйлдвэрээс ирсэн чухал программ байж
магадгүй шүү, устгахдаа итгэлтэй байна уу? гэсэн асуулт гарах байх. ОК
гэж сонгоод устгана.
Устгасны дараа хатуу дискэнд юу ч байхгүй болж Unallocated Space = Free
Space = Дискний хэмжээ бүтнээрээ гарсан байна.
Түүнийг нь сонгоод Next дарснаар файлуудыг хатуу диск рүү хуулж эхэлнэ.
Хэрэгцээтэй файлуудаа хуулж дуусаад автоматаар унтарч асна.
Асах үедээ регистрүүдийг тохируулж байна.
Систем сервисүүдийг ачаалж байна.
За ингээд үндсэндээ бараг суулгаад дуусах гэж байна даа.
Унтарч ассаны дараа суулгах явц үргэлжилнэ гэж байна.
Таны РС дээр Windows 7 анх удаа ажиллахдаа бэлтгэж байна.
Хэрэглэгчийн нэр болон сүлжээний орчин таны РСямар нэрээр харагдахыг
сонгож бичээд Next.
Нууц үг заавал өгч заншвал зүгээр шүү. Хэн нэгэн эзгүй хойгуур чинь
РС-ээр чинь оролдоод байхыг хүсдэггүй л биз дээ?
Хамгийн чухал хэсэгтээ орж ирлээ. Product Key-ээ бичнэ. Хэрэв надаас DVD
авсан бол бичих хэрэггүй. Next.
Windows7-д зориулж гаргасан болон цаашид гаргах шинэчлэлүүдийг
автоматаар татаж суулгах талаар асууж байна. Нэгэнт Windows 7 бүрэн
худалдаанд гараагүй Genuine Advantage хөтөлбөр нь хийгдэж амжаагүй
байгаа болохоор санаа зоволтгүйгээр Use recommended settings-ийг нь
сонгож болно өө. (Надаас авсан DVD-ээр суулгаж байгаа бол Activation гэж
тоолохгүй тул бүр ч сандрах хэрэггүй.)
Цагийн бүсийг UTC+8 буюу Улаанбаатараар сонгоод Automatically blabla
гэсэн сонголтыг нь болиул. Манай улс өвөл зуны цагийн шилжилт гэж балай
юм хийхээ больсон нь юутай сайшаалтай вэ. Тэрнээс болж хавар намартаа
хэмнэл алдагдаж зовдог байлаа шдээ. За тэгээд өдөр хоног, цаг минутаа
тааруулаад Next.
Сүлжээний хамгаалалтын түвшин сонгохын тулд Гэртээ ашигладаг РС, Оффис
дээрээ, Олон нийтийн газар ашигладаг РС юу гэж асууж байгаа юм. Work
гэснийг нь сонгочих өө.
За ингээд Windows 7 сууж дуусаад идэвхжүүлэлтийн хэсэг гарч ирнэ. Энэ
зааварт ашиглаж байгаа DVD автоматаар идэвхжиж түлхүүр суулгаж байгаа
юм. Та хэрэв өөр DVD ашиглаж байгаа бол ийм дэлгэц гарч ирэхгүй байж
магадгүй. Мөн сууж дуусаад идэвхжүүлэхэд 30 хоног үлдлээ гэж төвөг
учруулж мэдэх юм шүү. (Энэ хэсэгт РС-ний хүчин чадлаас хамаарч нэлээн
удаан уншиж магадгүй шүү, тэвчээртэй хүлээгээрэй.)
За ингээд тохиргоонуудыг хадгалснаар таны РС хэрэглэхэд бэлэн боллоо
доо.
Танд баяр хүргэе. Таны хувьд маш амархан байлаа.
Дээр бичигдсэн зааврыг энэхүү Windows 7 д зориулсан билээ. Яг албан
ёсны хувилбарын 32bit буюу x86 хувилбарых нь кракдцан буюу шууд ориг
түлхүүртэй хувилбарыг GoGo, Citi, Media гэх мэт маш олон сонголттойгоор
татаж авах боломжыг олгож байна. “Windows 7″ нь “Windows Vista” дээр
суурилсан, илүү сайжруулсан хувилбар учир хэрэглэгч та Upgrade хийж
болох давуу талтай. “Windows 7″ -г шалгасан мэргэжлийн хүмүүс
мэдэгдэхдээ хурд нь “Vista”-гаасаа хамаагүй илүү ялангуяа, компьютероо
асааж, унтраах үйлдлийг хийхэд амар хялбар болсон гэжээ. “Windows Vista”
-н хамгаалалт, аюулгүй байдлын сайн талуудыг, мөн түүний нүдэнд
дулаахан дүр төрхийг агуулсан. Харин Windows XP үйлдлийн систем шиг
хурдан, найдвартай ажиллагаа бүхий төгс гээд хэлчихэж болохоор шинэхэн
үйлдлийн системээ хүлээн авна уу.
Share
6 сэтгэгдэл:
lljhkg (зочин)
boot gesn songoltoo save hisnii daraa helnii tohirgoo garahgui shuud
asaad bn yahu
1. 2013 оны 08-р сарын 15
Энхзул (зочин)
Би өөрийнхөө компютерыг энэ зааврын дагуу маш амжилттай хурдан
форматлаж дууслаа. Та бүхэнд баярлалаа. Маш ойлгомжтой хэргэлэхэд хялбар
хичээл байлаа. Амжилт хүсье.
2. 2015 оны 03-р сарын 02
Зочин
Сайн байна уу? Форматлах явцад хатуу диск нь гарч ирэхгүй байх юм
аа. Энэ нь юунаас болж байгаа юм бол.Тохиргоогоо сайн хийгээгүйгээс юм
болов уу
3. 2015 оны 04-р сарын 01
talarhagch (зочин)
time tohirgoo hiigeeguinh bha, bayrlalaa heregtei oilgomjtoi
medeelel baina mash amarhan computeree pormatlchihlaa . ushu hergtei
medeeller tuslj bgrai. daraa n file herhen cd nder burn hiih talar
delgerengui saixn tailbarlad uguch bolox uu cd nudin turul ntr ged
4. 2015 оны 04-р сарын 16
Taiwan (зочин)
miniih yag lljhkg getsen hYHiih shig shuuud asaad bna yaahyy mail
skype enteree ogooch
nadd tuslaaj
5. 2015 оны 06-р сарын 25
юмжирмаа (зочин)
файлуудыг хатуу диск рүү хуулах гэхээр болохгүй байна. хэсэгтээ
уншиж бгаад алдаа заагаад байхийн яах вэ
6. 2016 оны 02-р сарын 21
Сэтгэгдэл үлдээх
Нэр:
Мэйл: (нийтэд харагдахгүй)
Веб: (оруулах албагүй)
Сэтгэгдэл: (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)
Баталгаажуулах код: (Зурган дээрх тоог оруулна уу)
Өмнөх бичлэгДараах бичлэгНүүр
Сант ЕБСургууль
МЭНДЧИЛГЭЭ
Өнөөдөр
2016-11-27 | Ням | 22:13:40
Товч мэдээлэл
Та бүхэн Манай блогт сэтгэгдэлээ үлдээнүү баярлалаа. Та бүхэнд туслахад
үргэлж бэлэн байх болно.
Мастер төлөвлөгөө
Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө
ҮНДСЭН ЦЭС
НҮҮР ХУУДАС
БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ
ПРОГРАММ,ХАНГАМЖ
НИЙТЛЭЛ
БАГШ НАРТ
СУРАГЧДАД
НЭВТРЭХ
Онлайн туслах
Мэдээний төрөл
Арга зүй(8)
Багш нарт(9)
Зөвлөгөө(15)
Ил тод байдал(6)
Мэдээ мэдээлэл(51)
Мэндчилгээ(4)
Нийтлэл(9)
Сурагчдад(16)
Танилцуулга(3)
Хичээл(7)
ЭЕШ(15)
Эрх зүй(8)
программ хангамж(5)
Үндэсний хөтөлбөр(2)
Нийт хандалт
tumblr hit counter
Холбогдсонд баярлалаа
Хэрэгцээт холбоосууд
Mass.mn
News.mn
Албан бус боловсрол зайны сургалтын үндэсний төв
БЗМэдээллийн төв
БСШУ-ны Үйлдвэрчний эвлэлийн хороо
БСШУЯ
Боловсролын салбарын портал
БҮТөв
МХЕГазар
Мэргэд МГСС
Мэргэжлийн боловсрол сургалтын газар
Нийслэлийн боловсролын газар
Хууль эрх зүй
Өвөрхангай БСГ
Өвөрхангай аймаг
Архив
▼ 2016 (1)
▼ 1-р сар (1)
aaaa
► 2014 (2)
► 2013 (11)
► 2012 (62)
► 2011 (36)
Яг одоо манай блогт
widgeo.net
Хаанаас зочлов
free counters
Толь бичиг
Mart dictionary
Facebook
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Нэгдүгээр алхам:
Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны
хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд
компьютераа асаж байх явцад нь DEL эсвэл F2 товчийг хэд хэд дарахад
болно доо бараг, гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр
байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа
ордог байж магадгүй, таны РС-ийг би таашгүй учраас надаас биш google-ээс
асуусан нь дээр байх.
Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх
хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй
юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч
байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч
болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь
тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй
юм.
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Нэгдүгээр алхам:
Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны
хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд
компьютераа асаж байх явцад нь DEL эсвэл F2 товчийг хэд хэд дарахад
болно доо бараг, гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр
байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа
ордог байж магадгүй, таны РС-ийг би таашгүй учраас надаас биш google-ээс
асуусан нь дээр байх.
Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх
хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй
юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч
байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч
болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь
тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй
юм.
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
No comments:
Post a Comment