Windows XP

Windows XP нь 5000 гаруй хүмүүсийн хоёр жил гаруй нь хөдөлмөрийн үр дүн байсан аж.
Тус үйлдлийн системийн худалдаа 2010 онд зогссон ч Microsoft үргэлжлүүлэн хамгаалалтын хувьд дэмжсээр ирсэн юм. Windows XP нь 2012 он хүртэл дэлхий дээр хамгийн их хэрэглэгчтэй үйлдлийн систем хэвээр байсан ч эцэстээ энэхүү байр сууриа Windows 7-д алджээ. Энэ хоёр үйлдлийн системийн дунд зах зээлд нэвтэрсэн Windows Vista төдийлөн амжилттай байж чадаагүй.
Microsoft Windows XP-г цаашид дэмжин ажиллахгүй гэдгээ албан ёсоор зарласан ч зах зээлийн 27 хувь нь уг үйлдлийн системийг өнөө хэр нь хэргэлсээр байгаа юм. Учир нь засгийн газар, банк зэрэг байгууллагууд шинэ тутамд гарч буй үйлдлийн системүүдэд хийгдэж буй програмчлал, архитектурын өөрчлөлтүүдээс болоод хэрэглэж ирсэн Windows XP-ээсээ шинэ үйлдлийн систем рүү шилжиж чадахгүй болоод байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Их Британийн засгийн газар 5.5 сая фунтын гэрээг Microsoft-тай байгуулж Windows XP-ын хамгаалалтын дэмжлэгийг нэг жилээр сунган авахаар болжээ. Гэвч иймэрхүү дэмжлэгүүд нь жирийн хэрэглэгчдэд хамааралгүй гэнэ.
Хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаанаас харахад ихэнх хэрэглэгчид Windows XP-ээ Microsoft-ийн хамгийн шинэлэг үйлдлийн систем болох Windows 8 болгосноос Linux үйлдлийн систем рүү шилжсэн нь дээр гэж үзжээ. Энэ бүхний хариуд Microsoft Windows 8.1 үйлдлийн системээ өмнөх загваруудтайгаа ижил төстэй болгох алхамуудыг хийхээ амлаад байгаа.
Windows XP-ийн араас тэтгэвэрт гарах үйлдлийн систем нь Windows Vista юм. 2017 онд зах зээлээс гарахаар төлөвлөгдөөд байгаа уг үйлдлийн системийн талаар хүмүүс төдийлөн тоохгүй, ач холбогдол өгөхгүй биз ээ. Учир нь Windows XP-ийг орхих шиг харамсалтай, хүндрэлтэй асуудал төдийлөн гарахгүй л болов уу.
No comments:
Post a Comment