Saturday, November 26, 2016

Компьютерийн үүсэл




Компьютерийн техникийн үүсэл, хөгжил

Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилт нь оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилтэй харьцуулахад XIX зуун хүртэл харьцангуй хурдтайгаар хөгжиж ирсэн. Нийгмийн хөгжлийн явцад хүний сэтгэн бодох, тооцоолох үйл ажиллагааг орлох техник хийх санаа, зорилго хүний анхаарлыг их татаж байв.
Олон зуун жилийн туршид хүн төрөлхтний бүтээсэн уурын хөдөлгүүр, суурь машин, нисэх онгоц зэрэг нь цөм хүний биеийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, хүний ажиллах чадварыг тал бүрээр хөгжүүлж, шинэ бололцоог нэмэгдүүлж иржээ. Харин компьютерийг зохион бүтээснээр хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх, тооцоолох, сэтгэн бодох авьяас чадварыг хөгжүүлэх бололцоог олгосон байна. Манай эриний 60-аад оны дунд үеэс хатуу биеийн физикт технологийн хувьсал гарч, микроэлектроникийн салбар шинжлэх ухаан биеэ даан эрчимтэй хөгжсөний үр дүнд 1971 онд мэдээлэл боловсруулах чадвартай “микропроцессор” гэдэг бичил элементийг бүтээснээр тооцоолох техникийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн байна. Одоогоос 150 гаруй жилийн өмнө Английн математикч Чарльз Беббидж(1792-1871) анх удаа арифметикийн дөрвөн үйлдэл гүйцэтгэх чадвар бүхий тоо бодох машины төслийг зохиосон байна. Уг тоо бодох машин нь үндсэн 4 хэсгээс бүрддэг.
1. Агуулах. Энд бодлогын өгөгдөл, үр дүнг хадгална. Үүнд 50 оронтой 1000 тоо хадгалахаар төлөвлөжээ.
2.Тээрэм.Энэ хэсэгт математикийн үйлдэл хийнэ.
3.Дамжуулга Энд агуулах ба тээрмийн хооронд янз бүрийн мэдээг дамжуулна.
4.Оруулах, гаргах Энэ хэсэгт оруулсан мэдээг агуулахад уншиж, тээрэмд хийсэн үйлдлүүдийн үр дүнг харуулахаар зохиосон байна. Чарьз Беббидж уг машиныхаа төслийг улам бүр боловсруулан ялгаварын машины төсөл зохиожээ. Энэ төслөөр машин үйлдвэрлэх гэтэл тухайн үеийн технологи машины механик хэсгүүдийг шаардлагын хэмжээнд нарийвчлалтай үйлдвэрлэж чадаагүй байна. Иймд энэ төслөө хэрэгжүүлж чадалгүй насан өөд болжээ. Гэвч өөрийнхөө амьдралын цаг хугацаанаас алс холыг сэтгэгч суут ухаантны нэгэн адилаар түүний төсөл анхны компьютерийн эх үндэс болж, түүнийг нас барснаас хойш 100 жилийн дараа батлагдсан байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд 34000 фунт стерлингийн санхүүжилт хийсний тал хувь нь түүний өөрийнх нь хувийн мөнгө байжээ. Улмаар олон янзын төсөл хийгдэж, тооцоолох машин үйлдвэрлэгдсэнээс түүхэнд нэрээ үлдээсэн компьютерүүдийн тухай товч өгүүлье.
ТЭМ машин буюу компьютер нь хөгжлийн 4 үе шатыг өнгөрөөсөн гэж үздэг.
1. 1940-1950 оны үе. Энэ үеийн компьютерүүдэд электрон ламп хэрэглэж байв.
2. 1950-1960 оны үе. Транзистор, хагас дамжуулагчийг ашиглаж байсан.
3. 1960-1970 оны үе. Физикт электроник орж ирснээр том биш микросхемийг хэрэглэж эхэлсэн.
4. 1970 оноос хойш. Нарийн бүтэцтэй микросхемийг хэрэглэж байна. Компьютерийн хөгжлийн түүхэнд нэрээ үлдээсэн бүхий л тоног төхөөрөмж, хэрэгслүүдээр компьютерийн түүхийн музей байгуулсан байдаг.

No comments:

Post a Comment